Эрүүл хооллох дуртай хүн болгонд санал болгох 5 газар
- Solongo Gantsetseg
- Oct 14, 2019
- 1 min read
Updated: Oct 15, 2019
Гадуур хоолломоор санагдах үе цөөнгүй гарах үед хаашаа орохоо мэдэхгүй эсвэл хаа нэгтээ орсон ч хүнд тостой амтлагч ихтэй хоол таалагдахгүй л байгаа биз дээ
Тэгвэл танд таалагдах 5 газарыг санал болгож байна

5. Luna Blanca Vegan Restaurant
Интернэтээс хайвал үргэлж дээгүүрт жагсдаг газар юм. Хоолоо захиалж хүргүүлж болдог нь орчин үед заавал байх ёстой үйлчилгээ болсны адил эднийд ч бас ийм үйлчилгээ бий. Цагаан хоол сонирхдог хүмүүсийн дунд алдартай газар юм.

4. Agnista Vegan Food
Зөвхөн ресторан гээд зогсохгүй эрүүл амттан хийдгээрээ хэдийнээ хэрэглэгчдийнхээ дунд алдартай болсон. Мөн бэлтгэж савласан бууз хуушуур зэргийг нь худалдаж аваад гэртээ идэхэд тухтай.


3. Loving Hut Mongolia
Зөвхөн цагаан хоолтнууд гэлтгүй бүх хүмүүсийн дунд алдаршсан цагаан хоолны ресторан юм. Нэрийн хоол төдийгүй ширхэгийн хоолнууд нь ч ихээхэн алдартай. Мэдээж эрүүл бас амттай.

2. Route 22 Restaurant Wine Lounge
Дээрх бүгд цагаан хоолны газар байсан бол Route тийм биш. Цэвэрхэн саруул тухтай орчинд хүссэн хоолоо захиалж идэх боломжийг олгож байна.

1. Zoma Kitchen & Bar Zoma болон Route хоёрыг ихэр гэхэд хилсдэхгүй. Сайхан хоолнууд нь ихэнхдээ ижилхэн, танд аль нь илүү ойр байна тэндээс хоолны сонголтоо хийж болно. Цагаан хоолны сонголт ч бас багтаж байгаа шүү.

Comments