top of page
Search

Цусны бүлгээрээ хооллох нь ашигтай гэдгийг мэдэх үү

  • Writer: Solongo Gantsetseg
    Solongo Gantsetseg
  • Oct 21, 2019
  • 2 min read

Эрүүл хооллоно гэхээр л төрөл бүрийн ногоо жимсийг хэмжээ хязгааргүйгээр хэрэглэнэ гэсэн үг биш байх нь ээ. Хүн бүр өөр өөр цусны бүлэгтэй байдгын адилаар түүнд нь тохирсон хооллолт байдгыг эрдэмтэд баталсан байна.




Нэгдүгээр бүлэг (O)

Эртний үеийн хүмүүсийн ихэнх нь нэгдүгээр бүлгийн цустай байсан болохоор эдгээр хүмүүс маханд дурлагсад бөгөөд төрөлхийн ангууч нэгэн гэгддэг. Тиймээс тэдний эрч хүчийг нэмж тэдэнд тохирох хүнс бол мах юм. Энэ нь ямар ч төрлийн мах байж болно. Харин уух зүйлийн хувьд ус болон ногоон цайг түлхүү хэрэглэж сурах хэрэгтэй. Татгалзах ёстой хүнс нь гахайн утсан мах, тослог ихтэй сүү сүүн бүтээгдэхүүн юм.


Хоёрдугаар бүлгийн цус (А)

Тэдний өвөг эцэг нь газар тариалан эрхэлж байсан бөгөөд хоол хүнсэндээ голлон хүнсний ногоо ба төрөл бүрийн жимс, жимсгэнэ хэрэглэж иржээ. Ийм учраас 2 дугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон хоол боловсруулах систем сайн байдаг. Тэдний бие организм нь махан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн өвчин тусах, цус багадах магадлал өндөр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш. Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон цай болон кофе ууж болно. Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой. Бүх төрлийн махан бүтэгдэхүүн, загасны түрс, масло, тослог сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, эрдэнэ шишийн болон газрын самрын тос, зайрмаг, майонез, гаазтай ус, гаазтай ундааг огт хэрэглэж болохгүй.


Гуравдугаар бүлгийн цус (В)

Энэ бүлгийн цустай хүмүүсийн өвөг дээдэс нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид байжээ. Тэдний гол хоол хүнсний бүтээгдэхүүн нь сүү болон сүүн бүтээгдэхүүн, мөн махан төрлийн бүтээгдэхүүнээс голлон хонины мах болон туулайн мах хэрэглэдэг байжээ. Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Уух зүйлс цай ба төрөл бүрийн жимсний сок, бага зэргийн кофе. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво, вино, кофе хэрэглэнэ. Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй

Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ) Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоонууд юм. Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж шингэлэн уувал сайн. Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, сармис, ананас, усан үзэм, киви, вишня, нохойн хошуу, лемон, оливийн тосыг хэрэглэнэ. Харин загасны түрс, өндөг, самар, горох, гурилан бүтээгдэхүүн, ногоон сонгино, төмс, лууван, улаан лооль, абрикос, тарвас, аньс, лийр, гүзээлзгэнэ, үзэм, хад, малина, мандарин, пэрсик, алим, зөгийн бал, шоколад, горчиц, майонэз хязгаартай хэрэглэнэ. Үхрийн мах, галуу, нугас, тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг, эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.


 
 
 

Comments


!
Widget Didn’t Load
Check your internet and refresh this page.
If that doesn’t work, contact us.

© 2023 by Madre. Proudly created with Wix.com

Meru Tower, 77113355

bottom of page