MADRE'S STORY

Our
STORY
Бид хоол үйлдвэрл эл, үйлчилгээний салбарт гурав дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж байна. Zoma бол манай дөрөв дэх төсөл. Өмнөх төслүүд маань амжилттай хэрэгжиж байгаа учраас банкны зүгээс бидэнд зээл олгоход төвөгтэй байгаагүй.
Since
2019
Хамтран ажиллах менежментийн багийн гол гишүүдээ сонгохдоо үнэт зүйл нэгтэй, цаашид хамтдаа хөгжих хүсэлтэй, бие даан ажиллаж чаддаг, санаачилгатай, мөн хамгийн чухал нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг хүмүүсийг сонгодог.





ZOMA рестораныхаа тавилга, эд хэрэгслийн 60 хувийг дахин ашигласан/боловсруулсан материалаар шийдсэн. Үйлчилгээний хувьд бид мультифункциональ буюу зай талбайгаа олон төрлөөр ашиглах зарчим баримталж байгаа. Рестораны үйлчилгээний төрөл гэвэл Cozy Casual Dining гэж хэлж болно. Гэртээ орж ирсэн юм шиг мэдрэмжийг төрүүлэх найрсаг дотно үйлчилгээ, байгальд байгаа мэт тайван амгаланг өгөх орчин бол бидний нэрийн хуудас.